БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ АТТЕСТАТЧИЛАЛ ЯВАГДАЖ БАЙНА
БХИС-ийн захирлын тушаалаар багшлах бүрэлдэхүүний аттестатчилалыг 2013 оны 06 дугаар сарын 17-24-ний өдрүүдэд зохион байгуулан явуулж байна.
Аттестатчиллын түр журмыг
PDF татах бол энд дарна уу DOCX татах бол энд дарна уу
|
БНСУ-ЫН ЧУННАМ ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ САНГ ЧУЛ ЧУНГ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БХИС-Д АЙЛЧИЛЛАА
БНСУ-даа эхний 5-т ордог нэр хүндтэй их сургуулийн нэг болох Чуннам их сургуулийн захирал Санг Чул Чунг, гадаад харилцаа эрхэлсэн орлогч До Лим Чой нар БХИС-д ажлын айлчлал хийлээ. Чуннам их сургууль нь суралцагчдаа хос дипломтой төгсгөдөг ба хамтран ажилладаг гадаадын их сургуулиудад очиж суралцах боломжтой гэдгээрээ давуу талтай. БХИС-ын багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх зорилгоор Чуннам их сургуулийн магистр болон докторт сургах, ижил мэргэжлийн багш нарыг 3-6 сарын хугацаатай сольж ажиллуулах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Хоёр сургуулийн захирал цаашид хамтран ажиллах тал дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлээд ажил хэрэг болгох тал дээр хичээл зүтгэл гаргах ажиллахыг хүссэн байна.
"Батальон /Дивизион/ захирагчийн дамжаа амжилттай явагдлаа
Батлан хамгаалахын сайдын 2013 оны Б/90 дугаар тушаалын дагуу Зэвсэгт хүчний анги байгууллагын 20 офицеруудад БХИС-ийн БХУА-д "Батальон /Дивизион/ захирагчийн дамжаа 3 сарын хугацаанд амжилттай явагдаж өнөөдөр төгсөлтөө хийлээ. Төгсөлтийн арга хэмжээнд БХЯ-ны ТЗУГ-ийн орлогч дарга Хурандаа Г.Нямчулуун, БХИС-ийн дэд захирал Хурандаа С.Пүрэвдорж, БХУА-ийн захирал Бригадын генерал Н.Энхбаялаг нар оролцож төгсөгчдөд амжилт хүссэн байна.
Инженерийн сургуульд айлчиллаа
Инженерийн цэргийн чадавхийг дээшлүүлэх чиглэлээр Япон Улсын өөрийгөө хамгаалах хүчний инженерийн цэргийн төлөөлөгчид Монгол Улсад энэ сарын 10-15-ны өдрүүдэд айлчилж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Япон Улсын БХЯ-ны Бодлогын газрын чадавхийг дээшлүүлэх албаны дарга ноён Х.Вагүри, мөн газын олон улсын харилцааны хэлтсийн мэргэжилтэн Э.Миүра, Японы хуурай замын цэргийн штабын олон улсын харилцааны хэлтсийн мэргэжилтэн дэд хурандаа К.Мияамото, цэргийн инженерийн сургуулийн дэд захирал хурандаа Х.Арай, судлаач хошууч М.Оказаки нарын 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг БХИС-ийн Цэргийн инженерийн сургуулийн захирал доктор, дэд профессор, хурандаа Б.Мөнхсайхан хүлээн авч, уулзалт зохион байгууллаа. Тус сургуульд айлчилсан төлөөлөгчид Японы улсын Хуурай замын инженерийн цэргийн сургуулийн сургалтын үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, БХИС-ийн Цэргийн инженерийн сургуулийн сургалтын үйл ажиллагаа, ЦИТ-ийн хичээлийн анги танхим, лабораториудтай танилцлаа. Хоёр тал цаашид сургалт, эрдэм шинжилгээ, инженерийн зэвсэг, техникийн талаар харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах зэрэг маш олон асуудлын талаар нөхөрсөг яриа өрнүүлсэн сайхан уулзалт болж өндөрлөлөө.
Суурь боловсролын гэрчилгээ гардан авлаа
"Тэмүүжин-Өрлөг" сургуулийн салхийг хагалан анхлан элсэн орсон 30 сурагч 2013 оны 6-р сарын 07-ны билэгт сайн өдөр 9-р ангиа амжилттай төгсөн суурь боловсролын гэрчилгээгээ гардан авлаа. Эдгээр сурагчид суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ эцэг, эх, багш нартаа сурталчлан бүтээлийн үзэсгэлэн гаргалаа. Суралцах хугацаандаа анги, хамт олноо хошуучлан суралцсан ахлах түрүүч Г.Пүрэвдорж, бага түрүүч Б.Төрбат, сурагч Б.Атарбаяр нар Монголын сурагчдын холбооны "Тэргүүний сурагч" алтан медалиар шагнагдсан байна.
Цэргийн Командын сургуулиар
“Эх дэлхийгээ хайрлая” уриан дор ЦКС-ийн оюутны зөвлөл болон нийгмийн ажилтан мөн АДХЦТ-ийн Болормаа багштай 1-р курсийн оюутнууд, ТЗЭЗТ-ийн Батдорж багштай 1Б анги, Оюутуяа багштай 1А ангиуд хамтран 90 ширхэг мод тарив.
Цэргийн командын сургуулийн удирдлага “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан офицер, ахлагч, ажилтан болон байнгын бүрэлдэхүүний 0-5 насны 50 хүүхдэд баяр хүргэж 2013 оны 05 сарын 31-нд бэлэг өглөө.
Нэгдүгээр байр эзэлж, Алтан медалийн эзэд боллоо
Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн Таван толгой дахь Зэвсэгт Хүчний сургалтын нэгдсэн төвд амжилттай болж өндөрлөв. Уг тэмцээнд Зэвсэгт Хүчнээ төлөөлөн оролцсон сонсогч Г.Нямжаргал захирагчтай БХИС-ийн эмэгтэй тасаг /Зэвсэгт Хүчний 2-р тасаг/ өөрийн өрсөлдсөн эмэгтэй тасгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн бол Зэвсэгт Хүчний 1-р тасаг /311 анги/, Хил хамгаалах Ерөнхий газрын 1-р тасаг тус тус хоёр, гуравдугаар байр эзлэв. Харин хугацаат цэргийн салааны төрөлд Зэвсэгт хүчний 1-р салаа буюу 150-р ангийн ахлагч бэлтгэх төвийн салаа нэгдүгээр байрыг эзэлж Зэвсэгт хүчний 2-р баг/120/, Дотоодын цэргийн салаад удаах байрыг эзэлсэн бол байнгын бүрэлдэхүүний төрөлд Зэвсэгт Хүчний 330-р ангийн салаа тэргүүлэн, ОБЕГ, ТЕГ-ийн салаа удаах байруудыг эзэлсэн байна. Ийнхүү БХИС-ийн сонсогчид маань Зэвсэгт хүчний болон Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль авсан түүхэн амжилтаар 2012-2013 оны хичээлийн жилээ үдэж байна. БХИС-ийн нэрийг өндөрт өргөж, цэргийн мэргэжлийн ур чадвараараа гайхуулсан тамирчид, сонсогчидддоо сургуулийн эрдмийн хамт олны зүгээс сурлага, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Тоглолт боллоо
БХИС-ийн Соёлын төвийн дэргэд оюутан, сонсогчдын цахилгаан хөгжмийн “Сүлд” хамтлаг байгуулагдаж Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр “Эргэн дурсахуй” нэртэй анхныхаа тоглолтыг хийж, сургуулийн эмэгтэй цэргийн алба хаагчид, ажилчид, оюутан, сонсогч нарт баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Тэмцээнд амжилттай оролцлоо

"Тэмүүжин-Өрлөг” дунд сургуулийн 7а ангийн сурагч М.Амарбаяр гавъяат багш Бандийн нэрэмжит “Олимпийн гараа” өсвөрийн боксчидын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож “АЛТАН МЕДАЛЬ” хүртсэн бол мөн тус сургуулийн 8а ангийн сурагч Б.Доржпалам НЗДТГазар, НЕТГазраас зохион байгуулсан “Мөрөөдлийн хот” гар зургийн уралдаанд 2 дугаар байр эзэлж цом, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээнд амжилттай оролцож урлаг, спортын амжилт үзүүлсэн сурагчиддаа баяр хүргэе.
|
|
|
|
|
|
Хуудас 42-с 1 |